Нэвтрэх Бүртгүүлэх
 
Орон сууцны үнэ өмнөх оноос 10.2 хувиар өсчээ
822389a43fbb4bc2big-15252.jpg
4 жил 4 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Орон сууцны үнэ өмнөх оноос 10.2 хувиар өсчээ


Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлснээс хойш шинэ болон хуучин байрны үнэ эрс нэмэгдсэнийг иргэд болон зарим байгууллага хэлсээр байгаа билээ. Өдөрт дунджаар 100 гаруй хүн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж байгааг Монголбанкны ипотекийн зээлийн мэдээлэл харуулж байна. Цаашид энэ хэмжээгээр үргэлжилсээр байвал орон сууцны үнэ өснө гэдгийг зарим судлаач хэлсэн.

Тэдний үзэж байгаагаар иргэдийн орон сууц худалдан авах эрэлтийг энэ жил баригдах орон сууцны нийлүүлэлт хангаж чадахгүй ажээ. Энэ жил нийт 30 гаруй мянган айлын шинэ орон сууцыг ашиглалтад оруулна гэж тооцож байгааг салбарын яам мэдэгдсэн. Гэсэн ч эрэлтээ хангаж чадахгүй гэдгийг зарим судалгааны байгууллага хэлсэн. Ямартай ч нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй, хомс байдлыг ашиглан орон сууцны үнийг нэмж байгаа нь асуудал болж байгаа юм. Энэ жилийн эхний хагасын байдлаар хотын төвийн долоон дүүргийн хэмжээнд орон сууцны метр квадратын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өссөн байгаа гэдгийг үл хөдлөх хөрөнгийн “Мастер Пропертиз” компаниас мэдээлсэн байна.

Энэ үзүүлэлтийг өмнөх хагас буюу 2012 оны хоёрдугаар хагастай харьцуулбал үнийн өөрчлөлт нь 6.5 хувьтай гарч байгаа ажээ. Энэ оны эхний хагасыг задалж үзвэл нэгдүгээр улиралд Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төдийлөн онцгой өсөлтгүй байсан хандлага хоёрдугаар улирлаас өөрчлөгдөж байна гэж мэргэжлийн хүн тайлбарлажээ. Хоёрдугаар улирлаас эхлэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн юм.


Э.МӨНХ



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 1 жил 2 сарын өмнө
Sweet Hot Justice ponders whether a nose ring should be removed. Judging by the debate we had over tattoos a while back, we28#&17;d say yes. (Pictured: Ring through his nose, originally
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жилийн өмнө
ad4st6 <a href="http://ktkecgevrmkf.com/">ktkecgevrmkf</a>, [url=http://vlafwlwjajsr.com/]vlafwlwjajsr[/url], [link=http://qikqfktggrfl.com/]qikqfktggrfl[/link], http://ntjovocrfeog.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.