Нэвтрэх Бүртгүүлэх
 
Ирээдүйн аваргууд их сорилгоо давлаа
1125503409-261x300-15244.jpg
4 жил 8 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Ирээдүйн аваргууд их сорилгоо давлаа


Монголын спортын арвин намтар, түүхийн хуудсанд чө­лөөт бөхөөр овоглосон анхны гэх тодотголтой амжилт, ололт олон бий. Тэгвэл өнгөрсөн до­лоо хоногт манай улс анх удаа чөлөөт бөхийн тивийн чанартай томоохон тэмцээнийг нутагтаа хүлээн авч зохион байгууллаа. ФИЛА-гийн дэмж­лэг­тэйгээр Монголд болсон Ази тивийн өсвөр үеийн чөлөөт, сонгомол бөхийн авар­га шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Азийн 14 орны 226 тамирчин тав хоногийн турш манай улсад саатав.  Эх орныхоо дэвжээнд Монголын өсвөрийн тамирчид ч урьд өмнө байгаагүй өндөр амжилт үзүүлж, 11 медаль хүртэв. Тод­руулбал, нэг алт, нэг мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн байна.

 

Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнээс медаль хүртсэн Монголын тамирчид: 

Алтан медаль

          З.Занабазар /чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 54 кг/

Мөнгөн медаль

          Г.Отгонжаргал /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 49 кг/

Хүрэл медаль

          Г.Чойгажид /сонгомол бөх, 58 кг/

          Н.Азжаргал /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 38 кг/

          Б.Чимгээ /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 40 кг/

          Т.Аззаяа /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 43 кг/

          Х.Болортуяа /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 55 кг/

          Б.Буянхишиг /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 60 кг/

          Б.Цэцэгбаяр /чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 70 кг/

          Ц.Цогбадрах /чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 46 кг/

                Б.Гүндсамбуу /чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 50 кг/

Б.ЗУЛ



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.