Нэвтрэх Бүртгүүлэх
 
С.Хүрэлбаатар: Хууль ёсны эхнэр одоогоор алга
hurelbaatar-1354.jpg
2 жил 7 сарын өмнө | Түгээх :
1 Санал өгөх
-Ярилцлагаа таны сүүлийн үед хийж байгаа ажлаас эхэлье.
-Ховс гэдэг нь хүний био орон зай, сэтгэл заслыг эмчлэх зориулалттай юм. Ховстой холбоотой нэг ном бичиж байгаа. Ирэх сардаа багтааж хэвлэлтэд өгнө. 200 гаруй хуудастай энэ номондоо яавал хүнийг эрүүл хэвийн болгох вэ?  гэсэн асуултад хариулсан. Дэлхий дахинд энэ асуултад хариулсан түүх байдаггүй. Монголын анагаах ухаанд ховс гэдгийг шинээр оруулж ирж байгаадаа өөртөө их баяртай байгаа. Ховс гэдэг нь зүгээр л хүнийг эмчилж байгаа хэрэг юм л даа.

-Эм хэрэглэхгүйгээр ховсоор бүх өвчнийг анагаах боломжтой юу?
-Боломжтой. Бөөр, ууц нуруу гээд бүхий л төрлийн өвчтэй хүнийг ховсын аргаар эмчилсэн. Хамгийн сүүлд л гэхэд элэгний В, С вирусийг эмчиллээ. Тийм болохоор бүх төрлийн өвчнийг эмчилнэ гэж бодож байгаа. ДОХ-ыг ч гэсэн эмчлэх боломжтой.

 -ДОХ-ыг эмчилж байгаа хэрэг үү?
-ДОХ-ыг эмчлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ надад боломж бүрдэхгүй байна. Боломж нь бүрдэх хүртэл эмнэлэгтээ эмгүй эмчилгээ хийнэ. Яагаад гэхээр эм таарах хүн, таарахгүй хүн гэж байна. Ховсыг хоол, секстэй хослуулж байгаа. Үүнд миний 20 жилийн хөдөлмөр шингэсэн.

-20 жилийн хугацаанд хийсэн судалгааны дүнгээ товчилбол?
-Монгол эмэгтэйчүүдийн 80-90 хувь нь өндгөвчний үрэвсэлтэй байна. Ер нь Монголчуудад зонхилон тохиолдож байгаа өвчнүүдийн талаар би номондоо дэлгэрэнгүй оруулсан байгаа. Номондоо ховс гэдэг нь бариа засал, секс, хоолоор эмчлэх аргын нийлбэр гэдгийг оруулж өгсөн байгаа.

-Хоолоор яаж эмчлэх вэ?
-Улиралдаа тохируулан хооллох хэрэгтэй. Өвөлдөө өөх мах идэж бай. Гэхдээ цадатлаа хэтэрхий их идэх хэрэггүй. Хүссэн үедээ л хооллоход хангалттай.

-Тэгвэл сексээр яаж эмчлэх вэ?
-Ховсын нэг төрөл нь бол секс ховс байдаг.

-Сексийн дараа ховсодно гэсэн үг үү? Ховсдчихоод сексдэнэ гэсэн үг үү?
-Секс чинь өөрөө ховс. Секс өөрөө эмчилгээний төрөлд ордог. Тэгээд ч бидэнд мэдрэгдэж байгаа биз дээ. Бид хэдий чинээ удаан секс хийхгүй байна бидний биед  сөрөг нөлөө гардаг. Секс хийсний дараа хүний  идэвх нэмэгдэж, бие тайвширдаг. Харин сексийг хэтрүүлж болохгүй.

-Долоо хоногт хэд хийх үү?
-Залуу хүн долоо хоногт гурван удаа сексдэж байх хэрэгтэй. Тэр ч битгий хэл Энэтхэгт секс бясалгал гэж байна. Секс хийж байж бясалгалд хүрлээ гэсэн  асуудал юм. Тэгэхээр хүнд секс ч тэр, хоол ч тэр хэрэгтэй. Өөр нэг хэрэгтэй зүйл бол сайхан сэтгэл. Сайхан хүнтэй уулзаж, сайхан энергийг нь  авах, сайхан сэтгэл бусадтай хуваалцах нь сайхан сэтгэлийн нэг хэлбэр юм.

-Харилцаа гэсэн үг үү?
-Тиймээ.  Харилцаа   болгон  энерги солилцох юм. Харин хүний энерги алдагдах юм бол хүнд өвчин үүснэ.
Секс ч энэнд хамаатай. Ер нь ховсгүй юм гэж нэг ч байхгүй.

-Тэгвэл төрөлтийг ховсоор юу гэж тайлбарлах уу?
-Хүн төрнө гэдэг нь аэро ховс шүү дээ. Төрөлт хүртэл ховсод орно.
Хууль ёсны эхнэр одоогоор алга.

-Яагаад хүн нэг эхнэртэй байж болохгүй гэж?
-Хүн байгалийн амьтан. Эрт дээрээс өнөөдрийг хүртэл дайн тулаанаас эхлээд бүх юманд эрчүүд явдаг байсан тийм биз. Харин овогт үлдсэн эрчүүдэд нь 5-10 эмэгтэй оногддог байсан. Тэр болгонд хүмүүс хоорондоо зохицдог байсан. Тийм болохоор эрчүүдийн генд нь олон хүүхэн, олон эхнэр гэсэн асуудал бий болчихсон байдаг. Энэ бол эхний буюу бие организмын талын асуудал. Хоёрт, Монгол эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр хувиар илүү байна. Монгол ген Монгол цусаа хайрласандаа би энэ санааг гаргасан.  Монголын сайхан охид гадаадад алагдаж байна. Гадаад хүний үр удмыг үргэлжлүүлснээс Монгол хүний цус, генийг хамгаалах, хадгалах үүрэг бидэнд байх ёстой юм. Монголчууд уусах гээд байна. Манайхан харийнхантай их гэрлэж байна. Эцэг өвгөдөөс энэ генийг бидэнд өвлүүлсэн, энэ генийн удмыг би саармагжуулмааргүй байна. Тэрнээс би хүүхэнд дуртайдаа энийг санаачлаагүй юм. Монгол улсад 20-35 насны 100.000 орчим бэлэвсэн эмэгтэй байна. Хоёр хөршид эхнэр аваагүй хүмүүс хэдэн саяараа байна. Залуу эмэгтэйчүүдээ гадаадуудад алдаад байвал Монгол цус цэвэр байх уу? За гуравт: Хоёр эхнэртэй болвол бэлгийн замын халдварт өвчин, ДОХ - ХДХВ тархах тархалтыг багасгана ш дээ.

-Завхайрал газар авсан ийм үед хоёр эхнэр авлаа гээд дарагдах уу?
-Хүн залуу насандаа урвагч байдаггүй юм, Харин олон хүнтэй явах чинь өөрөө завхайрал болно. Завхайрлыг газар авхуулахгуйн тулд, хууль санаачлах ёстой юм. 20-35 насны эрчүүд нэг эхнэртэй байх, харин 35 болон түүүнээс дээш насных бол 2 дахь эхнэр авч болно гэж заах хэрэгтэй. Онолын үүднээс тайлбарлавал өөрөөсөө 20 гаран насаар ах хүнээс хүүхэд олвол ухаантай хүүхэд гардаг гэдэг нь батлагдсан.

-Тэгвэл та одоо хэдэн эхнэртэй байна вэ?
-Хууль ёсны эхнэр одоогоор алга.

-Сексийн хэдэн хамтрагчтай вэ?
-Нэг л байна.

-Гэрлэх үү?
-Гэрлэх санаа байгаа.

-Дахиж эхнэр авна гэдгээ хэлсэн үү?
-Хэлсэн. Гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Яагаад?
-Надаас нилээн  хэд дүү.  Бараг 20 гаран дүү

-Та сексийг таашаал авах гэж хийдэг үү?
-Илэн далангуй л яръя. Сексийг би таашаал гэдэг утгаар нь хийдэггүй. Эмчилгээ гэдэг утгаар нь, үржлийн эрхтэн гэдэг утгаар нь долоо хоногт 2-3 удаа хийдэг.

Зөн билгийн тулаанд оролцохгүй ээ.

-Таныг    зөнтэй   гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Зөн билгийн хувьд миний орон зай. Зөн билэг маш сайн хөгжсөн.

-Зөн билгийн тулаанд орох уу?
-Орохгүй. Голчлон    үхсэн    хүнтэй  холбоотой мэдээлэл байдаг болохоор дараа нь нөгөө сүнснүүд нь надад шунаад байдаг. Тэднээс дандаа муу мэдээ  ирдэг. Тийм учраас би тэр талаар үздэггүй. Хэрэв би өөрөө хүсэх юм бол бүгдийг үзэх боломжтой.

-Зөн билэг тань удам дагаж ирсэн үү?
-Би   өөрийнхөө   удам   угсаа,   өвөг  дээдсийг   судалж   байсан.  Манай өвөө тайж гаралтай хүн байсан. Аав маань долоон уулын цаадхыг хардаг хүн байсан. Надад гень нь байгаа болохоор би далдыг хардаг.  Бүх юм
генээр хийгддэг юм.

-Таны хүүхдүүд бас зөн билэгтэй байх нь ээ?
-Үгүй.  Хэрэв хүүхдүүд маань сурна гэвэл би зааж өгнө. Сурахгүй гэвэл би хүчлэхгүй.

-Таны зөн билэг хэзээ нээгдсэн бэ?
-Хүн хүнд өөр байдаг юм. Би бол сайн багшийн хүчинд, уйгагүй хөдөлмөрийн  дүнд олж авсан чадвар. Гень нь 5-10 хувь байдаг болохоор хүнээс уйгагүй хөдөлмөр шаарддаг юм.

-Зөн билгээ өөртөө ашигтайгаар ашиглаж байсан удаатай юу?
-Үгүй хэзээ ч үгүй. Яагаад гэвэл би тангараг өргөсөн эмч хүн. Надад тийм хүн чанар байхгүй.

-Бидний  урилгыг хүлээн  авч ярилцлага өгсөн танд баярлалаа.

А.Баярмаа



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 сар 5 өдрийн өмнө
бэлгийн ганц хамтрагчтай гэнэ шүү худалч юм аа 2,3 юмтай юм байж
Зочин 4 сар 2 өдрийн өмнө
Хүрэл баатар ер нь мундаг нуруу нугасны тал дээр гаргууд гэдгийг нь мэднэ 95347682 руу дохь би залгана
Зочин 1 жил 11 сарын өмнө
Зочин: Яагаад хүний зовлонгоор ингэж мөнгө олоод байгаа хүн бэ энэ. Чадна л гэдэг манай нэг хэвтээд баахан мөнгө төлөөд одоо ч хэвээрээ л байна ш дээ. Яах гэж ингэж худал ярьж байдаг юм бэ. Үнэхээр л ховсоор эмчилдэг юм бол бүх хүнийг ховчдоод эмчилээдхээч чадахгүй л байгаа биз дээ. Энэ хүний зовлонгоор жаргалаа хийж байгаа чинь нэг л өдөр өөрийн чинь хар толгойд буух вий.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.