Өнөөгийн улс төрд өрнөөд байгаа "хит" маргааны эзэд бол Х.Баттулга, М.Энхсайхан. Тэд монголын төмөр замын асуудлыг өөр өөрийнхөөрөө шийдэх гэж ийнхүү замын голд хоёр тийш харан таг гөжүүдэлсээр байгаа.
Ийн бие биенээ үзэн ядахын учир нь томилогдоод удаагүй байсан тус газрын шинэхэн дарга М.Энхсайхан ажлынхаа ид шидийг үзэж амжаагүй байтал гэнэт халагдсан. Харин үүнийг гардан зохион байгуулсан хүн нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга хэмээн үзэж байгаа.
Харин үүнд нь угийн зөрүүдээрээ алдартай Төмөр замын газрын дарга асан М.Энхсайхан зүгээр суулгүй шаралхаж төмөр замын хөгжлийн талаар мэтгэлцээнд Х.Баттулгыг дуудаж хэвлэлээр нэг шоу болсон.
Гэсэн ч хашир сайд юу ч дугаралгүй байснаа саяхан дуэльд дуудагч М.Энхсайхныг жинхэнэ утгаар нь доош хийж жиргэсэн гэнэ. Тэрбээр “Морь унадаггүй Монгол дээл зохидоггүй Монгол бөх үздэггүй хүнтэй Монгол'н төлөө мэтгэлцнэ гэвэл ӨВГӨД'н сүнс гомдох байхдаа...минийл бодол” хэмээн шоочирохсон байна.
|
|