Нэвтрэх Бүртгүүлэх
 
Сурагчид ухаалаг самбараар хөгжим тоглож сурна
Untitled-11754.png
5 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

БШУЯ-наас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж эхэлжээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжим сургалтын ухаалаг самбарыг хүлээлгэн өгсөн байна. Эхний ээлжинд нийслэлийн тав, 44, 45, 52, 65 дугаар сургууль болон “Мон-Ген”, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолборт ухаалаг самбар гардуулжээ. Энэхүү самбарт төгөлдөр хуурын 61 болон 88 даралтат хөгжмийг суурилуулж, 180 төрлийн дуу тоглохоос гадна самбарын автомат удирдлага нь багшийн бичсэн ноот, тоглосон хөгжмийг бичих чадвартай аж. Самбарт багшийн бичсэн ноотыг автомат удирдлагад холбосон заагчаар заахад тухайн ноотны өнгө дуугардаг юм байна.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.