Нэвтрэх Бүртгүүлэх
 
Эртний сайхан үзэсгэлэн нээлтээ хийнэ
5cbb4c7f357c0a58original-10379.jpg
5 жил 5 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд энэ сарын 23-нд 17.00 цагт Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн  “Эртний сайхан”  нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.  Монголчууд хад чулуун дээр сайн сайхныг бэлгэдэн ерөөн дээдэлж түүнийгээ тахин шүтэж ирсэн түүхтэй бөгөөд үүний үргэлжил нь орчин үед зураач Ц.Цэгмидийн уран бүтээлд илэрлээ олсон байдаг. Түүний зургууд нь дүрслэх урлагийн илэрхийллийн арга болох, дүрсийн бэлгэдэл, хэлбэр, галбир, өнгө, хөрвөсийн бэлгэдэл зэргээр илэрхийлэгдэж байдаг байна. Ц.Цэгмидийн бүтээлд морь, үхэр, тэмээ, хонь, ямаа, нохой, загас зэрэг амьтны дүрслэл их байдаг бөгөөд морины дүрсээр амьдралын эрч хүч, хийморь, үхрээр баян чинээлэг амьдрал, тэмээгээр аз жаргалтай амьдрал, хониор амар амгалан амьдрал, ямаагаар өөдрөг хувь заяа, нохойгоор үнэнч шударга анд нөхдийг, загасаар сонор соргог, өсөн үржихийг бэлгэдэн өгүүлсэн нь бий.

Дүрслэх урлаг сонирхогчид, уран бүтээлчид та бүхнийг үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. “Сувд” арт галерей нь “Баянгол” зочид буудлын ар талын 23 дугаар байранд байрладаг юм.

эх сурвалж: news.mn



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 1 жил 2 сарын өмнө
Profesjonalny powinien kalibrację plotera zrealizować po wszelkiej interwencji serwisowej, nawet jeżeli była to tylko wymiana paska napędowego w ploterze bądź zmiana rolki transferowej. Ważne jest to, że by osiągnąć wspaniały wydruk, to wzorcowanie plotera powinno się prorepzwadzać w regule dla każdego wariantu papieru. Skontaktuj się z nami:
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 5 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жил 5 сарын өмнө
K09P94 <a href="http://dzlwjlilzquf.com/">dzlwjlilzquf</a>, [url=http://acttwtbgihqm.com/]acttwtbgihqm[/url], [link=http://budxxyxbniem.com/]budxxyxbniem[/link], http://dxggtfiznytg.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.