Нэвтрэх Бүртгүүлэх
 
Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа
DSC03911_1-10011.jpg
5 жил 1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг “Гималайн Сувдан эрдэнэ” хамгийн үзэсгэлэнтэй оргил бөгөөд эрсдэлтэй, ур чадвар, техникийн авиралт шаардагдсан, хамгийн хэцүүд тооцогддог 6812 метр өндөр Ама Дабламын оргилд 2012 оны 10-р сарын 31-ны өглөө 08:00 цагт амжилттай авирч гарлаа. Үндсэн авиралтанд 5 өдөр зарцуулжээ. Эверестийн оргилыг анх эзэлсэн Сэр Эдмунд Хилари энэ оргилд хүн гарах боломжгүй гэж байсан бол Монгол ахлагчтай баг бүгд гарлаа.  

Баг тив дэлхийн өндөр оргилуудад 10-аас 30 удаа авирсан туршлагатай уулчдаас бүрдсэн бөгөөд: 7 тивийн 7 өндөр оргилд гарсан Канада, Нидерландын 2 уулчин, 8000 метрээс дээш 2 оргилд гарсан Норвегийн уулчин багтжээ. Сонирхолтой нь Монгол удирдагчтайгаа нийлээд 4 уулчин 4-үүлээ дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай гарч байжээ. Авиралт цаг уурын хүнд нөхцөлд явагдсан тул нэг гишүүний 2 хөл 2-р зэргийн хөлдөлттэй хүндэрч бааз лагераас нисдэг тэргээр яаралтай Катманду нисгэжээ. Бусад гишүүд, ахлагчийн биеийн байдал хэвийн байна.

Хамтарсан багыг Монголын уулын аяллын “Монгол Хайкин Клуб”-ыг үүсгэн байгуулагч, Монгол улсын хүний их эмч Лувсандоржийн Баярсайхан удирдсан бөгөөд энэхүү авиралтаар Баярсайхан эмч 1 жил 4 сарын хугацаанд 4000 метрээс дээш Гималай, Альпийн өндөр оргилуудад 11 дэхь удаагаа гарч уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоогоод эх орондоо удахгүй ирэх гэж байна.

Эх сурвалж: -ээс



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 1 жил 1 сарын өмнө
BvxTrT http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 1 сарын өмнө
7TpBzN http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.