Нэвтрэх Бүртгүүлэх
 
Д.Далайжаргал БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болно
Dalaijargal-1028.jpg
6 жил 2 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
БСШУЯ-ныхан удахгүй шинэ Төрийн нарийн бичгийн даргаа угтах гэж байна.

10 гаруй жил Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан Б.Мишигжавыг ажлаа өгснөөс хойш нэлээд олон cap эзгүйрээд байсан суудал эзэнтэй болох нь. Яамны гал тогоог зангидаж, дотоод ажлыг нугалдаг энэ албан тушаалд хэдэн хүний нэр дуулдаж байснаас ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын нарийн бичгийн дарга Д.Далайжаргалыг томилохоор болжээ.

Өмнө нь ч энэ мэдээлэл сураг төдий байсан бол Д.Далайжаргалыг Төрийн нарийн бичгийн дарга болгох улс төрийн бүх бэлтгэл хангагдчихсан, өөрөө ч хувийн бэлтгэлээ базаасан юм байх. Ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх бололтой.

Ямар боловч ээлжээ хүлээж байгаа Төрийн нарийн бичгийн даргын суудал эхнээсээ эзэнтэй болж байна. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад хэн очих вэ гэсэн асуудал яригдаж байгаа юм.

Төрийн нарийн бичгийн даргыг томилоход эрх баригч хоёр нам тохиролцож чадах эсэхээс их зүйл хамаардаг. Д.Далайжаргалыг Ерөнхий сайд С.Батболд санал болгосон гэнэ.

Б.Эрхэс ​

http://stat.gogo.mn/news/provider/341.gif