Ч.Насантогтох багш шавь нартаа хүндэтгэл үзүүлнэ

Нийтэлсэн: Javkhlan 2019-10-28 13:14:00

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр, залуучуудын олон хотын тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Энэхүү тэмцээн нь дэлхийн жүдогий өдөр, “Белград-1989” ДАШТ-ээс анхны мөнгө (О.Балжинням), хүрэл (Д.Баттулга) хүртсэний 30 жил, “Роттердам-2009” ДАШТ-ээс алтан медаль (Х.Цагаанбаатар) хүртсэний 10 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Тэмцээний нээлт өнөөдөр 15:00 цагт болох бөгөөд Ч.Насантогтох дасгалжуулагч дээрх алдартан шавь нартаа хүндэтгэл үзүүлэх юм байна.