Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

Нийтэлсэн: Админ 2019-07-18 12:18:46

Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.