Ардын намын арван зургаан оны алдаа буюу Өмнөговийнхны "хүсээгүй хүүхэд"

Нийтэлсэн: Админ 2019-06-11 9:15:09

2016 оны сонгуулийн дүн гарсны дараа Хотын дарга Э.Бат-Үүл "Юу болоод өнгөрөв өө. МАН гэсэн нэртэй бор халзан хонь хүртэл Их хуралд гарахаар байлаа" гэж дуу алдаж байв. Үнэндээ МАН-ын өмнөх дөрвөн жилийн ажил байдал арай ч 65 суудал авахаар амжилттай байгаагүй юм. Гэхдээ Их хуралд үнэмлэхүй олуулаа болж, 65 суудалтай болсон. Ингэж давалгаалдаг үе бас бий л дээ. Яг л халдвар авсан юм шиг яав ийв гэмээр намаар нь сонгочихдог тохиолдлыг 2000 оны сонгуулиар бид үзэж л байлаа.

Ингэж Их хуралд орж ирсэн гишүүдийн нэг нь Өмнөговийн 23 дугаар тойргоос сонгогдчихсон Лувсангийн Энхболд юм. 23-р тойрогт Даланзадгад сумын 3 дугаар баг /Төв/, 4 дүгээр баг /Дундсайхан/, 6 дугаар баг /Их-Уул/, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сумд багтдаг. Хамгийн гол нь тэрээр "Ажнай" Д.Бат-Эрдэнийг даваад гарсан байдаг юм. Бас тэр үед УИХ-ын гишүүн болсон Л.Энхболд гэж хэн бэ гэдгийг хэн ч мэддэггүй байв.

Одоо ч мэдэх хүн маруухан байдаг юм. Өмнөговийн 23 дугаар тойргийнхныг оруулахгүйгээр шүү дээ. Л.Энхболд гишүүн болоод хэсэг баларсан. Наадмаар өөрийнхөө жаазтай зургийг тараана, бэлэглэнэ. Уул овооны тахилга хийж, өөрийгөө "Хаан" хэмээн сэтгэнэ. Хаан хүний пооз авч сууна. Ингэж явсаар жил гаруйн өмнөөс "Эрдэнэс Тавантолгой"-гоос алдагдсан олон мянган тонн нүүрсний талаар ярьж эхэлсэн. 2020 онд хүссэн хүсээгүй нүүр тулах "Ажнай" Д.Бат-Эрдэнийг эрх мэдэлтэй дээрээ намнах гэсэн оролдлого гэж нутгийнхан нь хардаг юм байна лээ.

Хамгийн "гоё" нь ганц ч тонн нүүрсний хулгай тогтоогдоогүй байхад Л.Энхболдын "илрүүлсэн" хулгайн нүүрс эхлээд 268 мянган тонн байгаад хэдхэн сарын дотор 340 мянган тонн болж орхисон. Дараа нь бүр 390 мянган тонн болсон. Гэвч одоо ч энэ талаар хулгай зэлгий байсан гэж нотлоогүй л байгаа. Харин Л.Энхболдын “1998 онд Тавантолгойн 49 хувь миний хувь байсан. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон” гэсэн нь мань эр өөр зорилготой байсан юм биш байгаа даа гэсэн хардлагыг олон хүнд төрүүлсэн. Өмнөговийнхон байтугай өөр аймгийнхан ч түүнд эргэлзэж эхэлсэн. Тэгж байтал өнгөрсөн 2018 оны сүүлчээр өнөөх эх оронч гишүүний маань дүр хага үсэрч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр төрөөс төсөвлөсөн гуравхан хувийн хүүтэй хэдхэн төгрөгөөс шомбодсон нь илэрч орхисон. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард прокуророос эрхэм гишүүнийг яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг нь Л.Энхболдын "шуучихсан" 950 сая төгрөгийг Өмнөговийн 23 дугаар тойргийн хэдэн арван жижиг үйлдвэрлэл эрхлэгч хуваагаад жилийн гурван хувийн хүүтэй авч ахуй амьдралаа дээшлүүлэх боломжтой байв. Яг үнэнийг хэлэхэд Л.Энхболдын энэ үйлдэл 2020 оны сонгуулиар өөрийг нь ч, намыг нь ч унагана. Тэр тодорхой. Энэ утгаараа, Л.Энхболд Ардын намын арван зургаан оны алдаа, бас Өмнөговийнхны "хүсээгүй хүүхэд" байсныг нотлоод байгаа юм.

А.Сонор

 

 

 

13 сэтгэгдэл

  • Хэцүү юм бэ

    2019-06-19 | 15:31:59 Хариулах

    Ажнай нэртэй Бат-Эрдэнэ ах байхад Өмнөговь замтай болсон. Өмнөговь өөрсдийн төсвөө бүрдүүлдэг болсон. Энэ дурак байхад Тос тосон бумба алдагдаад...Өмнөговийн зам нүүрсний зам болоод дуусч байна. Новшийн хөлсний бичээч нар энэ нутгийг харчаад хуцаарай.

  • зочин

    2019-06-13 | 7:26:45 Хариулах

    Оноогийн УИХын дарга ЗГХЭГын дарга албан тушаалтай байхдаа 380000тн нуурс алдагдсан нь тодорхой болсон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн биз дээ УИХ дарга худал хэлсэнээ хулээж Омноговьчуудаас Сэд дорж тууний холсний бичээч нараас уучилал хусэх цаг болжээ

  • зочин

    2019-06-13 | 7:26:39 Хариулах

    Оноогийн УИХын дарга ЗГХЭГын дарга албан тушаалтай байхдаа 380000тн нуурс алдагдсан нь тодорхой болсон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн биз дээ УИХ дарга худал хэлсэнээ хулээж Омноговьчуудаас Сэд дорж тууний холсний бичээч нараас уучилал хусэх цаг болжээ

  • Зочин

    2019-06-13 | 6:28:23 Хариулах

    Tegeed nuursnii hulgaich Ajnai Bat-Erdeniig gegeentneer todruulah geed baigaa yumuu. Ene Sonor setguulch bol Ajnain bugsnii alchuur baina.

  • Зочин

    2019-06-12 | 16:34:09 Хариулах

    Энэ чинь нутагтаа хүндэт харуулын цэргүүд авч очоод ѳѳрийгѳѳ оршуудаад байсан баагий мѳн байншдээ.хаха

  • Зочин

    2019-06-12 | 16:34:04 Хариулах

    Энэ чинь нутагтаа хүндэт харуулын цэргүүд авч очоод ѳѳрийгѳѳ оршуудаад байсан баагий мѳн байншдээ.хаха

  • Зочин

    2019-06-12 | 15:59:38 Хариулах

    Ажнайгийн хулгайлсан нүүрсийг хилээр гаргасан гаалийн дарга Даваасүрэн гэдэг нөхөр Даоханы гаалийн даргаар ирсэн Дарханд бүгэж байна. Даваасүрэнгийн ах Даваажав гэж Монголын төмрийг хар тугалга нэрээр Бичигтийн боомтоор Баатартай нийлж хулгайгаар гаргаж байсан. Ах дүүгээрээ Монголыг хулгайлж байна даа

  • Зочин

    2019-06-12 | 15:58:41 Хариулах

    Ажнайгийн хулгайлсан нүүрсийг хилээр гаргасан гаалийн дарга Даваасүрэн гэдэг нөхөр Даоханы гаалийн даргаар ирсэн Дарханд бүгэж байна. Даваасүрэнгийн ах Даваажав гэж Монголын төмрийг хар тугалга нэрээр Бичигтийн боомтоор Баатартай нийлж хулгайгаар гаргаж байсан. Ах дүүгээрээ Монголыг хулгайлж байна даа

  • зочин

    2019-06-11 | 19:48:46 Хариулах

    Ардчилсан Намынхан ганц баатраасаа эхлээд шал тэнэг гэдэг нь хэлэх үгнээсээ л ил байх юм даа. Ажнайн Батэрдниийг даваад гарчиж ч гэх шиг! Тэр хүн нь ганцхан мѳнгѳѳр л бзгдиыг шийддэг зальжин хулгайч одны дунд нэр муутай нѳхѳр шүү дээ.

  • Зочин

    2019-06-11 | 19:41:39 Хариулах

    Тойрогтой юу хийсэн бэ худалч шар хувалц

  • Zochin

    2019-06-11 | 16:17:19 Хариулах

    идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэж Хулгай ч худалч Ажнай агаа болоод тэдний хамсаатнууд их л сандарч байгаан байна. гэж харагдаж байн тэр Ажнай гишүүн байхдаа Энхболд гишүүний хийсэн ажлын хажууд нэг юм хийгээгүй гэдэг нь үнэн шдэ. Харин хулгай дээрмийг бол сайн хийсэн байх ер нь харж байхад дээрэмдэж авсан болгоноо скалад болгодог хувиа бодсон хүн блээ шдэ хүний захиалгаар хэдэн үг холбож биччихээд өмнөговьчууд гэж донгосхоо болимор юм.

  • Зочин

    2019-06-11 | 10:05:03 Хариулах

    Үнэхээр хүсээгүй гишүүн. Попоороо л танигдах гэж ядаж яваа амьтан

  • Зочин

    2019-06-11 | 10:05:02 Хариулах

    Энэ хэн бэ?

Сэтгэгдэл үлдээх