"Хурд" хамтлаг Эмэгтэйчүүдийн баяраар онлайн тоглолт хийхээ мэдэгдлээ

Нийтэлсэн: Админ 2020-03-02 11:22:22

Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Хурд хамтлагийг хүлээн авч уулзаж байна. "Хурд" хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баяраар онлайн тоглолт хийхээ мэдэгдлээ. Гэртээ суугаад HDМонгол телевизээр Хурд хамтлагийн тоглолтыг үзэхийг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Онлайн хэлбэрээр тоглолт хийхээр болж байгаад баяртай байна. Өдөр бүр шинэ коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байна. БНСУ сэтгэл түгшээж байна. Тэнд манай монголчууд олуулаа байгаа. Тийм учраас Улсын онцгой комисс Сар шинийн өдрүүдээр хуралдлаа. Цаашдаа хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраар ч хөл хориог үргэлжлүүлнэ.

Зарим нислэгүүдийг зогсоохоор өөр аргагүй болж байна. Замын Үүд, Буянт-Ухаагийн боомтоор зарим хөдөлгөөнийг хүлээж авна. Бид энэ вирусийг ороод ирвэл ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй. Гэхдээ ороод ирсэн тохиолдолд бэлэн байдлыг хангана. Та бүхний өгч байгаа хандивт баярлалаа. Та бүхний хандив сайн сайхан бүхний булаг болж ундрах болтугай гэж ерөөе. Та бүхэн дуу хуураараа төдийгүй нийгмийн хариуцлагаараа уриалж байгаад баяртай байна хэмээв.